Баянгол дүүрэгт амьдардаггүй л бол Пицца Хат иднэ гэж битгий горьдоорой.
Дэлхийн брэндийг Монголчууд ихээр оруулж ирдэг болж. Хүршгүй, харшгүй мэт санагдаж байсан дэлхийн хэмжээний, нэртэй брэндүүдийг бид гэрийнхээ хажуу талын дэлгүүрээс л авах боломжтой болчихож.
Тэгвэл дэлхийн алдарт "Пицца Хат" Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүллээ гээд л сүртэй нь аргагүй нээлт хийсэн. Тэгсэн хэдий ч хэрэглэгчдийн сэтгэл зүй хэдийнэ унаад байгаа бололтой.
Баянгол дүүргээс өөр дүүрэгт хүрч үйлчилж чадахгүй байгаа тус хамт олны үйл ажиллагаанд бухимдалтай иргэд цөөнгүй. Ганцхан пицца захиалахад мэйл хаяг ямар ч хэрэгтэй юм бүү мэд. Пиццагаа идээд орлого л оруулж байвал миний хүйс ч хэнд хамаатай юм бас л бүү мэд. Арай гэж "байцаагдаж" дуусаад пицца ирэхийг хүлээж гурван цаг болно. Аяаяа, дэлхийн алдартай брэндийн дистрибьютер болж байгаа Монгол улс дах Пицца Хат эх орныхоо иргэдэд ингэж үйлчилж байгааг мэдвэл "ориг" эх орон Америк нь гомдох байх даа.
Монгол ард иргэдийнхээ гомдол, бухимдлыг нэгтгэж байгаад Англиар орчуулаад АНУ-руу "ольдог" ч юм билүү?
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна