Цагдаагийн байгууллагаас энэ сарын 10-наас эхлэн эргүүлийг идэвхжүүлж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг байнга хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудад шалгалтыг голлон хийж байна. Учир нь оюутан залуусын хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор зуны гурван сар уулзаагүй гэдэг утгаараа залуус уулзаад архидан согтуурдаг.
Улмаар хэв журмын болон танхайрах төрлийн гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр болж эхэлдэг. Тиймээс тухайн аж ахуйн нэгжүүдийг цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, насанд хүрсэн хүнд үйлчлэх /22-оос дээш насныханд архи согтууруулах ундаагаар үйлчлэх/ журмыг баримталж ажиллахыг шаардаж мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран шалгалт хийж байгаа юм байна. Мөн баар ресторанаар үйлчлүүлж байгаа иргэдийн иргэний үнэмлэхийг нь шалгаж байгаа учир үйлчлүүлж байгаа иргэд заавал бичиг баримттайгаа байх ёстой аж.
Хэрвээ иргэний үнэмлэх болон өөрийгөө хэн гэдгийг нотлох бичиг баримтгүй бол 72 цаг хүртэл хугацаанд түр саатуулах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулахаар болсон байна. Мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд насанд хүрээгүй хүнд үйлчилсэн бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг нийслэлийн Захирагчийн албанд хүргүүлж байгаа аж.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо