Хар тамхины хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжлэхээр Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд хандсан.
Нэхэмжлэгч нь шүүхэд хандахдаа тухайн мөнгөн дүнгийн 10 хувийг тэмдэгтийн хураамж болгон төлдөг. Энэ дагуу Г.Сарангэрэл 100 сая төгрөг тэмдэгтийн хураамж болгон төлөх байсан ч шүүхээс Г.Сарангэрэлийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн байна.
Учир нь Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр шүүхэд Г.Сарангэрэл нь амьжиргааны түвшин доогуур, тодорхой эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт байх хөгшин эцэг эхийн хамт амьдардаг. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлөх төлбөрийн чадваргүй байгаа тул чөлөөлж өгнө үү гэх хүсэлт гаргаад байжээ.
Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны засаг дарга Зулцэцэг Г.Сарангэрэлийг амьжиргааны түвшин доогуур гэсэн тодорхойлолт гаргаснаар шүүх тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байна.
Харин О.Баасанхүү гишүүнийн хувьд өөрийгөө түүний нэр төрд халдсан гэж үзэхгүй байгаа. Учир нь анхнаасаа хууль шүүхийн байгууллага Г.Сарангэрэл нарын охидыг хар тамхи хэрэглэж байгаад баригдсан гэх мэдээллийг цацсан гэж үзэж байгаа юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна