Ирэх 9 дүгээр сарын 12-нд бүх кино театруудаар нээлтээ хийх "Миний ах атаман" киноны албан ёсны постер цацагдаж эхлээд байна. Тус бүтээл нь кино урлагт нэгэн өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн сайхан бүтээл болсон байх хэмээн нилээн хүлээлт үүсгээд байгаа юм. “Fantastic production”, "F Studio" “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо хамтран Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг агуулсан "Миний ах атаман" хэмээх бүрэн хэмжээний Action drama жанрын уран сайхны киноныхоо зураг авалтын ажлыг 2 сарын туршид авч дууссан юм.
"Миний ах атаман" киноны зохиолыг УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Р.Эрхэмбүрэн нар бичсэн бол киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин /F Studio-н Захирал/ нар ажиллаж байгаа аж. Харин уг киноны гол дүр жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх, СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглож байгаа аж. Мөн Андра загварын агентлаг болон СУИС-ын оюутнууд оролцон тоглож байгаа юм байна.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ