Рояаль Академи-ухаалаг хэрэглээг сургалтандаа нэвтрүүлсэн сургууль


Рояаль Академийн сургалтын тохилог орчин, интернет номын сан, мэргэжлийнлингафоны танхим, ухаалаг техник хэрэглээ, ухаалаг самбар, ухаалаг индэр нь оюутнуудын сурах таатай орчинг бүрдүүлдэг төдийгүй багш нарын ажлыг хөнгөвчилсөнSMART хэрэглээ байж чаддаг юм.

 

Рояаль Олон Улсын Дээд Сургууль чөлөөт сонголттой номын сантай бөгөөд одоогоор 7000 орчим ном, сонин сэтгүүл, хэвлэмэл бус сургалтын материалын /CD-DVD, Аудио хуурцаг кассет/ фондтойгоор үйлчилгээ явуулж байна. Номын фондын бүтцийг сайжруулах, шинэ болон сургалтанд зайлшгүй хэрэгцээт номоор номын фондоо баяжуулахын тулд “ТАТГАЛЗАЛЫН ДЭВТЭР”-ийг хөтөлж, ном худалдан авах, солилцох, Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамд, төрийн бус байгууллагуудаас олгодог сурах бичиг, сургалтын материал авах, мөн хандив, бэлэг захиалгын арга зэргийг хэрэглэж номоо сонгон авч фондоо бүрдүүлж байгаа бөгөөд сургалтанд хэрэглэгддэг, хэвлэгдээд олдохгүй болсон ховор  ном буюу фондонд ганц хувь ба цөөн тоотой өргөн хэрэглэгддэг ном сурах бичгийг өөрсдийн боломжид тулгуурлан хувилж, олшруулан ашиглаж  байна.

 

 

Өөрийн эзэмшлийн талбайг ногоон болгох төсөл хөтөлбөр боловсруулан Ногоон сургууль болох хөтөлбөрийг санаачлан эхлүүлээд байгаа ба Эко сургууль болох зорилтын хүрээнд анги танхимуудыг цэцэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгууллаа.

 

 

 Олон улсын стандартын дагуу анги бүрт дуу намсгах хивс, хивсэнцэр дэвссэн бөгөөд технологийн дэвшил шаардлагын дагуу проектор, ТВ болон нэг удирдлагаар ажиллах чанга яригчтай ухаалаг хэрэглээг сургалтанд нэвтрүүлсэн сургалтын хамгийн тохилог орчинтой Олон улсын сургууль юм.