“Х-Түц” продакшны уран бүтээлчид намар цагийн нээлтийн тоглолт “Амьдрал чиний төлөө” хэмээх цоо шинэхэн тоглолтоор үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэлдээ оржээ. Энэ сарын 15-аас эхлэх тэдний тоглолт залууст чиглэсэн, өөдрөг, гэгээн зүйлсийг харуулахаар төлөвлөсөн байна. Учир нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал таагүй байгаа энэ үед хүмүүст бага ч болов урам хайрлаж, инээд бэлэглэхээр энтертайнмент шоу зохион байгуулахаар шийдсэн аж. “Амьдрал чиний төлөө” шоу тоглолт өдөр бүр СТӨ-нд болно. Дашрамд дурьдахад, тус хамтлагийн уран бүтээлчид тайз, дэлгэцийн бүтээл тавихаар зэхэж байгаа бөгөөд үүний тулд сайн зохиолын эрэлд гарчээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99235678 утаснаас лавлаарай.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо