Нийслэл хотын автозамын түгжрэлийг бууруулах хүрээнд түгжрэл ихтэй тодорхой бүсүүдэд автомашиныг төлбөртэйгээр зорчуулах талаар яригдаж байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ийн тайлбарлаж байна.
Тэрбээр "Автомашины түгжрэл иргэдийг ихээр бухимдуулдаг. Манай нийслэл шиг мянга мянган хотуудад хэрэгжсэн аргууд нь ногоон бүс буюу түгжрэлтэй бүсүүдэд төлбөр, хураамж авдаг тогтолцоог бүх газар нэвтрүүлдэг. Мөн төлбөртэй зогсоолууд байна. Эдгээр нь ч үнэ өртгийн хувьд өндөр байдаг. Гэтэл өнөөдөр энэхүү асуудал дээр эсрэг сурталчилгаа нийтийн дунд явж, үүнийг хэт улстөржүүлээд байна. Биднийг 2012 оны намар наймдугаар сард ажлаа хүлээн авахад нийслэлийн хэмжээнд автозамын түгжрэлийн асуудал хүндхэн байсан. Бид нэгдүгээр эгнээг чөлөөлөх, дугаарын хязгаарлалт гээд түгжрэлийн эсрэг 12 цогц арга хэмжээг авсан. Энэ нь нийслэлийн иргэдэд хүрсэн. Монголд уулзвар янзалж байсан түүх байхгүй. Бид өнгөрсөн хоёр жилд үүнийг цоо шинэ төвшинд гаргасан. Үүгээрээ түгжрэлийн асуудлыг нэг хэсэг шийдээд явсан. Зам өргөн сайн болох тусам автомашины тоо ихэссэн. Ялангуяа орон нутагтай холбогдож байгаа замууд сайжирснаар хот руу чиглэсэн урсгал маш их хэмжээгээр нэмэгдсэн. Мөн иргэд хот дотор автомашинаа хөлөглөн зорилгогүй сэлгүүцдэг учраас замыг төлбөртэй болгоно" гэв.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо