Архинаас болж Монгол улс минь хичнээн уруудаж байгааг хэн бүхэн мэдэж байгаа. Архинаас шалтгаалсан ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг, гэр бүл салалт, өнчрөл хагацал гээд нийгмийн бүхий л сөрөг үзэгдлүүд гарсаар байна. Тэгвэл ”Royal HD” Залуусын телевиз Монголд анх удаа архинд хамааралтай болсон хүнийг архинаас гаргах зорилготой “Согтуу Монголоос-Саруул Монгол” зорилтот бодит шоуг зохион байгуулан амжилттай явуулж байгаа. Хэвлэлийн Хүрээлэнгээс гаргасан мониторингийн судалгаагаар тус нэвтрүүлгийг 700.000 хүн үздэг гэсэн тоо гарчээ. Хамгийн чухал нь эрэгтэйчүүд эхэндээ оролцож байсан шоу үзэгчдийн хүсэлтээр эмэгтэйчүүд орсноор үргэлжилж байна. Эмэгтэй хүн битгий хэл эрэгтэй хүн архинаас гарахаа олон нийтийн телевизээр зарлана гэдэг асар их зориг бас тэвчээр. Тэгвэл та бүхний харж буй эдгээр эмэгтэйчүүд архинаас нэг мөр гарна гэж шийдээд энэхүү нэвтрүүлэгт асар их зориг, тэвчээр гарган оролцож байгааг бид папараци дурандаа буулгасан юм. Эмээ болсон мөртлөө 40 гаруй насны 20 жил архи уусан эмэгтэй, дөрвөн хүүхдийн ээж болсон өрх толгойлсон эмэгтэй, нөхрийнхөө дарамт хүчирхийлэлд автахдаа гутран архи уудаг 20 гаруйхан насны цэл залуу эмэгтэй. Эдгээр эмэгтэйчүүд бүгд дор бүрнээ өөрсдийн гэсэн зовлонтой. Гэвч хичээл зүтгэл гарган амьдралаа өөрчлөхөөр сэтгэл шулуудсан эдгээр эмэгтэйчүүдийг харахад яахын аргагүй бахархал төрж байлаа. Монголын ард түмэн та нарт итгэл найдвар хүлээлгэн зорилгодоо хүрсэн байхыг чинь харахаар сэтгэл догдлон хүлээж байгаа. Та бүхэнд ухрах зам байхгүй. Хэдий хэцүү ч зорьсон зорилгодоо заавал хүрэх ёстой шүү. Аливаа бэрхшээл, асуудал бүхний ард амжилт хүлээж байдаг. Зоригтой эмэгтэйчүүд та бүхэндээ амжилт хүсье. Энгийнээр хэлэхэд архи уугаад амьдрал нь дээшилсэн түүх дэлхийн аль ч улс орны ямар ч газар байдаггүй.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ