МАХН-ын дарга Н.Энхбаяр удахгүй эх орондоо ирэх тухай мэдээ МАХН-ын зүгээс өгч байсан ч энэ хугацаа нь тодорхойгүй байдлаар “сунгагдах” нь. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. БНСУ-д байгаа түүнийг АНУ-ын иргэн Г гэгчийн гомдлын дагуу шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, 2011 онд “Империал Гоулд” компанийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн I хороо, Гэндэнгийн гудамжид орших 900 м.кв талбай бүхий хоёр давхар байрыг газрынх нь хамт 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцож өөрийн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” компанийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр дамжуулан худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Ингэхдээ, худалдан авах үнийг 500 мянган ам.доллар хэмээн тусгаж, үлдэгдэл нэг сая ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Тиймээс АНУ-ын иргэн Г нь гомдол гаргасан аж. Тус байранд МАХН ажиллаж байгаа бөгөөд өчигдөр цагдаа нар тус байраар ороод гарчээ.
Түүнчлэн 2008 онд Н.Энхбаяр нь иргэн Б-гээс Б.Хуяг гэгчээр дамжуулан “Хур дун” компанийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ үйлдүүлэн 1.2 тэрбум төгрөгийг залилан авсан хэрэгт буруутгагдаж байна. Дээрх үндэслэлийн дагуу Н.Энхбаяр, Н.Энхтуяа, Д.Цэнгэл, Б.Хуяг нарыг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн байна. Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгэх ялтай.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ