АТГ-т цөөнгүй сар шалгагдаж буй хавтаст хэргийн нэг нь Ерөнхий сайдын ахлах зөвл өх Л.Гансүхтэй холбоотой. Эл хэрэгт түүний хамаатан садан, танилуудыг хамруулан шалгаж байгаа юм. Тодруулбал, ахлах зөвлөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад түүний туслахаар ажиллаж байсан нэгэн болон Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн хүүхэд, бусад хамаарал бүхий хүмүүс сэжигтнээр татагджээ. Тэднийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлб өрөөс 3.6 тэрбум төгрөгийн хууль бус орлого олсныг Үндэсний аудитын газрын шалгалтаар илрүүлсэн юм. 2012 оны өвөл “Нийслэлээс зуу гаруй км-ийн цаана хэдэн сая тонн нүүрс хэвтэж байна. Энэ баялгаар нийслэлийн гэр хорооллын өвлийн хэрэглээг хамгийн хямдаар хангана” гэж мэдэгдсэн Засгийн газар тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2012-2013 онд их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Багануурын уурхайгаас нүүрс олборлож, савлах, зөөвөрлөх, зарж борлуулах ажлыг “Эм Жи Эл Эс Би” гэх компани хариуцаж, УБТЗ, нийслэлийн дүүрэг, хороод болон иргэд хамрагдсан бол Зэвсэгт хүчний зарим анги салбарт цэргийн алба хаагчдыг үнэ хөлсгүй шахам дайчилсан билээ. Хөтөлбөр хэрэгжүүлэх үед “Нүүрсний үнэ удахгүй буурна” хэмээн мэдэгдэж байсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх өдгөө сэжигтэн болоод байна. “Эм Жи Эл Эс Би” компани Л.Гансүхийн төрсөн охин Г.Цэрэнжагзангийнх. Тус компанийн ерөнхий нягтлан бодогч нь Л.Гансүхийн төрсөн эгчийнх нь хүүхэд аж. Ерөнхий сайдын ахлах зөвлөх “Нүүрс” хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх ажлыг охиныхоо компанид тендергүй авч өгсөн бол АТГ тус компанийн ерөнхий нягтлан бодогчийг саатуулсан мэдээлэл байна. Л.Гансүх нэгэнтээ “Би энэ хэрэгт буруугүй” хэмээн мэдэгдсэн ч Засгийн газраас хэрэгжүүлсэн тусгай хөтөлбөрийг төрсөн охиныхоо компанид тендергүй авч өгсөн нь Ерөнхий сайдын зөвлөх ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгагдах шалтгаан болоод байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна