Залуу насанд аливаа хүн бүхий л зүйлийг зэрэг зэрэг амжуулах чадвартай, эрч хүчтэй байна гэдэг хамгийн бахдам зүйл. Аав болоод удаагүй байгаа ч уран бүтээлээ зэрэгцүүлэн яваа "Нэгэн Зүгт" хамтлагийн дуучин С.Заяа хайрт гэргийдээ үнэнч хайраа гэрчилсэн "Амлая" дуугаа зориулжээ. Энэ нь түүний 2014 ондоо багтаж гарах бие даасан анхны цомгийн эхлэл болж байгаа юм байна.
Дуучин С.Заяа "Амлая" дуу төдийгүй өөрийн цомогт орох бүхий л дууныхаа хөгжмийн найруулгыг ОХУ-д захиалан хийлгэж байгаа бөгөөд клипээ энэ сарын 11-нд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нэгэн зэрэг хүргэх юм байна. Хамтлагийнхаа уран бүтээлийн хажуугаар соло уран бүтээлээ туурвин яваа залуу уран бүтээлч маань өөрийн хоолойны цар хүрээг харуулсан тус дууныхаа клипэнд "ACE" Энтертэйнментийн хамт олонтой хамтран ажиллажээ.
Өнөөдөр Монголын рок попын ертөнцөд поп, R&B чиглэлээр уран бүтээлээ туурвидаг мэргэжлийн эрэгтэй дуучид төдийлөн олон биш. Тэгвэл С.Заяа 2008 онд СУИС-ийн Эстрад дуулаачийн ангийг дүүргэсэн мэргэжлийн дуучин төдийгүй цомгийнхоо бүхий л дуундаа үзэл бодол, өнгө аясаа шингээсэн ажээ.
Залуу дуучны уран бүтээлд амжилт хүсье.
Мөн эрхэм залуус минь, ажил амьдралаа хүн нэгэн зэрэг зохицуулж болдгийн үлгэр жишээг Монголынхоо нэгэн залуу уран бүтээлчээс аваарай. Эрч хүчтэй, хөдөлмөрч залуу нас шиг сайхан зүйл хаана байхав. Урагшаа!
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ