АТГ-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Шалтгаан нь сүүлийн үед тус байгууллагын нэр хүндэд халдсан худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаагаас гадна гандаас үзүүлэх дарамт шахалт хэрээс хэтэрсэн тул ийнхүү мэдэгдэл хийхэд хүрчээ.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ын шийдвэр болон хууль зөрчиж, өөрийн туслах Л.Гансүхтэй өчигдөр уулзсан байна.
Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нар хуулиа зөрчиж Л.Гансүхтэй уулзлаа
Хэдийгээр Ерөнхий сайд туслахтайгаа нэн даруй биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа АТГ-ын мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргалд албан бичгээр илгээсэн ч энэхүү хүсэлт нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.2.4-т заасан ашиг сонирхолын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсэх тул яллагдагч Л.Гансүхтэй уулзуулах боломжгүй” гэсэн 175 дугаартай мэдэгдлийг АТГ-аас хариу болгон явуулжээ.
Гэтэл Ерөнхий сайд энэхүү мэдэгдлийг үл тоож, ХЗ-н сайд Х.Тэмүүжингийн хамтаар цагдан хорих байранд очиж, Л.Гансүхтэй хоёр цаг орчим уулзсан байна.
Иймд АТГ Ерөнхий сайдын энэхүү үйлдэлд хариуцлага тооцно гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, холбогдох албаны хүмүүстэй нь уулзаж, Ерөнхий сайдыг дуудан мэдүүлэг авна гэсэн юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна