Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд нутаг нутгийн хүчтэн 512 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх улсын харцага Н.Батсуурь түрүүлсэн билээ. Улсын шинэ арслан болж Н.Батсуурьт “Химон констракшн” компаниас ирэх онд ашиглалтад орох “Sunshine village” хотхонд зургаан өрөө байр бэлэглэж эрхийн бичгийг нь өчигдөр гардуулан өгсөн. Харин түүнийг шинэхэн байраа зарж “Эх нялхсын” Сэхээн амьдруулах тасагт хандивлахаар болсон талаар цахим ертөнцөөр тарсан юм. Тэгвэл шинэ арслан энэхүү мэдээллийг эрс няцаалаа. Тэрээр “Би тийм зүйл яриагүй. Миний нэр хүндэд ингэж халдаж болохгүй шүү дээ. Ямар хүмүүс ийм цуу яриа тараагаад байгааг мэдэхгүй байна” гэв.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо