Украины тэнгэрт Малайзын агаарын тээврийн зорчигч тээврийн онгоцыг салан тусгаарлагчид андууран сөнөөсөн хэмээн АНУ-ын тагнуулынхан үзэж байна. Америкийн тусгай албадын төлөөлөгчид мягмар гаригт сэтгүүлчдэд зориулан тусгай уулзалт зохион байгуулахдаа энэ талаар мэдээлсэн аж. Тэдний өгүүлж буйгаар, пуужин хөөргөлтийн цэгт ямар нэгэн орос хүн байгаагүй ба зенит-пуужингийн операторуудыг ОХУ-д сургасан баримт алга байна гэжээ.
“Гол нь үүнийг салан тусгаарлагчид үйлдсэн нь ойлгомжтой” хэмээн уулзалтыг зохион байгуулагчдын нэг мэдэгдсэн байна. “Бид Боингийг буудсан хүний нэр, албан тушаалыг мэдэхгүй, ямар үндэстэн болохыг ч таамаглахгүй байна” гэж АНУ-ын тагнуулын ажилтан өгүүлжээ. Гэвч Малайзын онгоцны сүйрэлд Украины босогчид буруутай гэсэн АНУ-ын засаг захиргааны дүгнэлтийг баталгаажуулах ямар ч техникийн талын тодорхой баримт дурдагдаагүй аж.
Америкийн тагнуулын ажилтнууд өөрсдийн дүгнэлтээ гаргахдаа сансрын хиймэл дагуулуудаас авсан фото зургууд болон төрөл бүрийн олон нийтийн сүлжээний мэдээллүүд дээр үндэслэсэн бололтой.
Уг уулзалт дээр Америкийн тагнуулын албан ёсны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, Украины босогчид одоогоор өөрийн улсын зэвсэгт хүчний 12 онгоц, нисдэг тэргийг устгаад байна гэжээ. АНУ-ын тусгай албаныхан Малайзын онгоцны сүйрэлд Украины цэргийнхэн хамааралтай байх боломжийг эрс үгүйсгэж, уг эмгэнэлт явдал тохиолдсон өдөр гамшгийн бүсэд Украины армийн зенит-пуужингийн төхөөрөмж байгаагүй хэмээн мэдээлсэн байна.
Тэдний хийсэн мэдээллээс харахад, Боингийн сүйрэлд ОХУ шууд хамааралтай байж болох ямар ч баримт байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна