-Сүмогийн их аварга Асашёорюү Хужиртын наадамд хүндэтгэл үзүүлэв-
Наадмын дараахь наадмууд орон нутагт ид үргэлжилж байна. Энэ жил таван аймагт даншиг наадамтай. Үүнээс гадна улсын хэмжээнд 118 сум түүхт ойн баяр наадмаа хийж байгаа юм. Өвөрхангай аймгаас л гэхэд Баян-Өндөр, Баянгол, Богд, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Төгрөг, Тарагт, Хужирт, Гучин-Ус гэсэн есөн сум энэ жил түүхт ойгоо тэмдэглэж буй. Тэгвэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын түүхт 90 жилийн ойн наадам өчигдөр өндөрлөлөө. Үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 хүчтэн уран мэхийг уралдуулан барилдсан юм. Хүчит бөхчүүдээс үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татсан бөх бол мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж байв. Асашёорюү аваргын хувьд 1997 онд ардын хувьсгалын 76 жилийн ойн баяр наадмаар хамгийн сүүлд зодоглож гурвын даваанд улсын заан Ц.Баярсайханд өвдөг шороодож байсан аж. Түүнээс хойш 17 жил зодог шуудаг өмсөөгүй байсан бөгөөд ийнхүү аавынхаа төрсөн нутгийн түүхт ойд барилдсан нь энэ. Ингэхдээ тэрээр аавынхаа малгайтай барилдсан бөгөөд Хужирт сумын 90 жилийн ойг хүндэтгэн барилдаж хоёр даваад гурвын даваанд өвдөг шороодсон байна.

Тэгвэл найман жилийн дараа дархан аварга цолтойгоор төрийн наадамд зодоглосон А.Сүхбат гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаярт элэг бүсээ тайлж өгч олны анхаарлыг татсан. Тэгвэл тэрээр өөрийн төрөлх нутаг болох Төв аймгийн Сэргэлэн сумынхаа 90 жилийн ойн баяр наадамд зодоглож түрүүлжээ. Тус сумын наадамд Төв аймгаас төрөн гарсан улс, аймаг, сумын алдар цолтой 128 бөх барилдсан байна.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо