“ХҮРХРЭЭ” БРЭНД ХӨЛ БӨМБӨГТЭЙ ХАМТ


Хөл бөмбөгийн ДАШТ-ийг та хаана үзсэн бэ? Энэ асуултан д нийслэлчүүдийн ихэнх нь “Хүрхрээ” асрыг заавал нэрлэх биз ээ. Хөл бөмбөгийг дэргэд нь байгаа мэт эмоцитой, сэтгэлийн цэнгэлтэй, “Киви”-гийн Укагийн хэлдгээр “жаргаж үзэх” боломжийг “Хүрхрээ” асар хөл бөмбөгийн фанатуудад олголоо.

 

Хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” компаний “Хүрхрээ” брэнд ДАШТ-ийг албан ёсны онцгой эрхтэйгээр Монгол орон даяар дамжуулсан ETV телевизтэй бүтэн сарын турш хамтран ажиллаж, дэлхийн бөмбөрцгийн баярыг хуваалцлаа.

 

“Хүрхрээ” асарт хөл бөмбөг сонирхогч мянга мянган залуус,үнэнч фанатууд бүтэн сарын турш тав тухтай орчинд тоглолтоо шууд үзэн, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрч байв.

 

“Хүрхрээ асар” төслийг хэрэгжүүлэхийн тулд, хөл бөмбөгийг задгай талбайд тохь тухтай үзэх орчныг бүрдүүлэхийн тулд “Арвайн үндэс” компанийнхан олон дэвшилтэт ажлыг хэрэгжүүлсэн. Тухайлбал,

 

• Үзэгчдэд тоглолтыг аль ч өнцгөөс саадгүй үзэх боломжийг бий болгох үүднээс, дуу дүрсний өндөр нягтрал бүхий хамгийн том,хамгийн олон дэлгэцээр “B SOUNDS ”продакшн, “ITZONE” компанитай хамтран шууд дамжуулалтыг хүргэлээ.

 

• Дэд бүтэц, цахилгааны гэнэтийн саатлаас урьдчилан сэргийлж, 30квт-ийн хүчин чадал бүхий сэлгэн залгах генараторыг байнгийн бэлэн байдалд ажиллуулав.

 

• Шууд дамжуулалтын тасралтгүй байдлыг хангах үүднээс “ЮНИВИШН” компанийн IPTV болон “САНСАР” кабел ХХК-ийн HD үйлчилгээг хослуулан авч, шилэн кабелаар дамжууллаа.

 

• Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын мэргэжлийн багтай хамтран ажиллалаа.

 

• Ая тухтай үйлчилгээ үзүүлэхийг зорьж, техникийн, үйлчилгээний болон хамгаалалтын, зохион байгуулалтын гэх мэт төрөлжсөн, мэргэжлийн багууд ажиллалаа.

 

“Хүрхрээ” асарт энэ хугацаанд улс төр, нийгэм, урлаг, соёлын одууд байнга зочилж, хүн төрөлхтөнийг хөтлөлцүүлсэн хөл бөмбөгөөр нэгдэж байв. Асарт ч мөн онцлох үйл явдлууд олон өрнөж байлаа.

 

• ДАШТ-ийг мэдээллийн бүх сувгаар, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан Монгол орон даяар шууд дамжуулсан “Масс” агентлаг, “ЕTV” HD телевизтэй хамтран ДАШТ-ий Монгол дахь шууд дамжуулалтын нээлтийг амжилттай зохион байгуулж, Таван тивийг төлөөлөн оролцсон 1000 гаруй хүний бүрэлдхүүнтэй парад зохион байгууллаа.

 

• Хөл бөмбөгийн хамгийн том асарт үдэш бүр сонин содон, хөгжилтэй, сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж, “Kiwi”, “Madness”, “Fire”, “Lemons”, “Моханик”, “The quad kings” хамтлаг, Дуучин Наагий, Акбота Амина нар хөг эгшгээ хөлбөмбөгт зориулж байлаа. Хөтлөгч Ууганаа, Төмөрөө, Төвшинтөр,Тамираа нар “Хүрхрээ” асрын хүндэт зочид, хөл бөмбөг сонирхогчдыг хөгжөөн, хөтлөгчөөр ажиллав.

 

• Долоо дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хот даяар “Архигүй өдөр” тохиож, хөл бөмбөгийн асарт ч мөн “Шар айраггүй” өдрийг “тэмдэглэв.” Энэ өдөр шар айраггүйгээр тоглолтыг үзсэн бoгooд хoл бoмбoгийн үнэнч фанат гэдгээ тэр oдoр ирсэн үйлчлүүлэгчид маань нотлон харуулж амтат ундаа, “Үндэс” устай цуг байлаа.

 

• ДАШТ-ий хаалтын өдөр буюу шигшээ багийн тоглолтыг үнэнч фанатуудтайгаа хамт үзэхээр УИХ-ын Дарга З.Энхболд гэр бүлийн хамт, Шадар сайд Д.Тэрбишдагва, ГХЯ-ны сайд Л.Болд,Спорт бэлтгэл төвийн захирал,гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын хүндэт зочид “Хүрхрээ” асрыг зорьж ирсэн нь хөл бөмбөг сонирхогчдод гэнэтийн бэлэг байлаа.

 

Таны дэмжсэн баг хожсон, хожигдсоны аль нь ч бай дөрвөн жил хүлээлгэн, бүтэн сар нойргүй хонуулсан бөмбөрцгийн хамгийн агуу баяр, хөл бөмбөгийн ДАШТэмцээн өндөрлөж байна. Бид хамтдаа дараагийн зогсоол 2018 оны ДАШТ- ийг хоног тоолон хүлээж эхэллээ. “Хүрхрээ” асарт хамт олон, найз нөхдөөрөө зочлон, хөл бөмбөгийн сонирхолтой тоглолтуудаа үзэж сонирхсон мянга мянга үнэнч фанат, хөгжөөн дэмжигчид, үйлчлүүлэгч та бүхэндээ талархал илэрхийлж, дараагийн тэмцээнээр хөл бөмбөгийн асартаа дахин уулзахын ерөөл тавья.

 

Цалиглан эрчлэх Хүрхрээ нь

Цагийн зүүг сэрээж

Хамаг Монголын минь хүчийг

Хайрлах зүрхэнд минь шингээнэ

Салшгүй эх нутгийн минь

Хүрхрээлэх ус нь цэнгэг байг

Санаа нийлэх нөхдийн минь

Хүсэл тэмүүлэл тэнүүн байг

Нөхөрлөлийн үнэ цэнэ “Хүрхрээ”