Уншигч танд харамсалтай мэдээ дуулгах гэж байгаадаа бид маш их гунигтай байна. “Ice Top” хамтлагийн гишүүн, реппер Хаагий хүнд өвчний улмаас тэнгэрийн оронд заларлаа. Тодруулбал тэрээр нойр булчирхайн хорт хавдар хэмээх хүнд өвчин туссаны улмаас ийнхүү биднээс үүрд салан одлоо.
Япон улсад эмчлүүлэхээр очсон ч хорт хавдар нэгэнт эмчлэгдэшгүй эцсийн шатандаа орсон байсан учир залуу, авьяаслаг уран бүтээлчийн маань амь насанд нөлөөлжээ. Рок поп, урлагийнхан хамтран Хаагийдаа зориулж хандивын тоглолт зохион байгуулж, хурдан эдгэрч, эрүүл энх болохыг хүсэн ерөөж байсан юм.
Хаагий маань хамт олныхоо сэтгэлийн дэмээр хөл дээрээ босно, ирээдүйд илүү ихийг хийж бүтээнэ гэсэн итгэл найдвараар дүүрэн байсан, сэтгэлийн хаттай уран бүтээлч залуу байсан юм.
Түүний нөхөрсөг, хөдөлмөрч, тусч, авьяаслаг, аливаад хүлээцтэй тэдгээр бүхий л сайхан зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Хаагийгийнхаа гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Найз минь, хөрст алтан дэлхийдээ тайван нойрсдоо.
Ум сайн амгалан болтугай.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо