Даанч яав даа аав минь

Admin
15 цаг 23 минутын өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн дэд аварга Нидерландын шигшээ баг дэлхийн хошой аварга Аргентинийг хожиж чадсангүй. Өнгөрсөн шөнө болсон хоёр багийн шийдвэрлэх тоглолтын үндсэн болон нэмэлт цагт гоол оролгүй өндөрлөсөн бөгөөд торгуулийн цохилтод 4:2-оор Аргентин илүүрхснээр шигшээд шалгарлаа. Харин "Нисдэг Голланд" буюу Нидерланд тэмцээнийг зохион байгуулагч Бразилийн багтай хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо.  

Энэхүү тоглолтод Нидерландын шигшээ багийн ахлагч Ариен Роббен цохилтоо амжилттай гүйцэтгэсэн ч түүний багийн Рон Влаар, Уэсли Снейдер нарын цохилтыг Серхио Ромеро хаасан юм. Аавынхаа тоглолтыг дэмжихээр ирсэн хүү тэсэлгүй харууслын нулимс унагав. Нээрээ  ч даанч яав даа аав минь.

 

Ариен Роббен багийн найз Бернадиен Эллертэй гэр бүл болсон бөгөөд тэд хоёр хүү, нэг охинтой.

 

1974, 1978, 2010 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Нидерландын шигшээ баг дэлхийн таван удаагийн аварга, тэмцээнийг зохион байгуулагч Бразилийн багтай Улаанбаатарын цагаар долдугаар сарын 13-ны 04.00 цагт тоглоно.