Энэ жилийн баяр наадам хуртай бас хурдтай наадам болж хотол олноороо сайхан наадахнээ.7-р сарын 10 ны орой Мишээл епспод болох Хурдын тоглолтыг тэсэн ядан хүлээж буй фенүүдэд нь тоглолтын бэлтгэлийн сонин сайханаас дуулгая гэж бодлоо. Тоглолтын бэлтгэлийн ид явагдаж буй энэ хэсэгт тэд шилдэг дуунуудаасаа аль аль дууг сонгох нь нэлээд бэрхшээлтэй байдаг бололтой. Учир нь бүх хит дуунуудаа дуулвал бараг 5 цаг үргэжлэх учраас алийг нь хасах тал дээр нэлээд маргаан гардаг. Дашрамд дурдахад hurd rock гэсэн фесбүүк хаяг руу орон та бүхэн дууны сонголтон дээр өөрсдийн саналаа хэлж яагаад болохгүй гэж. За тэгээд л өнөөх сэтгэлд хоногшсон, миний таны түүхийг өгүүлсэн, уяруулсан урамшуулсан., омогшуулсан дуунууд бэлтгэлийн танхимд нүргэлж эхэллээ. Амьд хөгжмийн хамтлагийн ар талд тэр тусмаа Хурдын арын албыг нэлээд хүнтэй баг авч явдаг. Тоглолт нь өнгөрсөн 20 жилийн ойн тоглолтыг үзэж амжаагүй олон арван хүнд дахин боломж олгож буй учраас энэ тоглолтон дээр Хурд хамтлагийн 20 жилийн ойд зориулан гаргасан бэлэг дурсгалын зүйлс ном, футволк, blackbox зэрэг зүйлсийг худалдаалах бэлтгэл, тайз гэрэл хөгжим техникийн багууд ажлаа төлөвлөн байгаа нь энэ тоглолт ямархуу зохион байгуулалттай болох гэж буйг бэлхнээ харуулж байлаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна