БШУЯ-ны Дээд боловсролын хэлтэс, Боловсролын үнэлгээний төв шалган нягталсны үндсэн дээр БШУЯ-ны томилолтыг 9 дүгээр сард албан ёсоор хэвлэж олгодог байтал уг яамны томилолтыг Үндэсний их сургууль гэх сүржин нэртэй сургууль 2 дахь жилдээ 6-р сард хуурамчаар үйлдсэн байна.
Блю скай цамхагт болж буй боловсролын үзэсгэлэн яармагт очиход БШУЯ-ны нэрийг ашиглаж хуурамчаар үйлдсэн томилолтоо тарааж төгсөгчдийг хуурч байгааг анхаарах цаг нэгэнт болжээ.


Мэдээж боловсролын төдийгүй бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж ашиглах нь хуультай гэдгийг их дээд сургуулийн эрхэм багш профессорууд сайн мэдэх учиртай. Сэтгүүлч миний бие андуураагүй бол Эрүүгийн хуулийн 233-р зүйлд бичиг баримтыг хуурамчаар үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан байдаг.
МҮИС гэх тус сургууль томилолтынхоо толгой хэсэгт Боловсрол Шинжлэх ухааны яам гэж бичиж хэвлүүлээд түүнийгээ манайх Яамны томилолт өгч байгаа хэмээн иргэдийг хот хөдөөгүй төөрөгдүүлж оюутан элсүүлсээр байна.
Монголын хамгийн том сургууль гэж өөрсдийгөө нэрлэх болсон нь гайхшралыг төрүүлсээр... 70 гаруй жилийн түүхтэй МУИС, ШУТИС, СЭЗДС, ЭМШУИС, МУБИС зэрэг сургуулиуд сүржин нэртэй хувийн сургуулийн дор орчихоогүй л байлтай.
Орон нутагт бүр эрээ цээрээ алдаж, тухайлбал: Хөвсгөл аймагт тус сургуулийг төлөөлөн ажиллаж байгаа элсэлтийн комиссын гишүүн нь Монгол улсын их сургуулийн харьяа болсон гэж төөрөгдүүлээд сууж байх юм гэнэ.
Өмнөх хичээлийн жилд гэхэд л, Үндэсний Их сургууль хяналтын тоогоо 1000 гаруй хүүхдээр хэтрүүлж нэг хичээлийн жилд 3000 оюутан элсүүлэн авсан гэх мэдээлэл цацагдаж байсан бөгөөд илүү авсан эдгээр оюутанд 70,000 төгрөгний тэтгэлэг, БШУЯ-ны томилолт олгогдсон эсэх нь эргэлзээтэй байгаа.
Хуулийг уландаа гишгэж МУИС-ийн нэрийг луйвардаж авсан МҮИС гэх хувийн сургуулийн удаа дараагийн ёс бус үйлдлүүдийг даруй зогсоохгүй бол бидний үр хүүхдийн ирээдүй боловсролоор бизнес хийгчдийн гарт үрэгдэж болзошгүй аюул нүүрлээд байна.
С.Мөрөн
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна