Ану буюу Ч.Уранхолбоо Бүжин хэмээх хөөрхөн охинтой болсон билээ. Дуучин бүсгүйн гэнэтийн гэрлэлт бяцхан охин нь ихээхэн шуугиан тарьсан. Тэрээр төрсөн хойноо ч сайхан бие галбир нь хэвээр байгаа зургийг нь харсан зарим нэг нь хүүхдээ өөрөө төрүүлээгүй тээгч эхээр охиноо төрүүлсэн хэмээн ярих болсон. Зарим шар хэвлэлээр ч ийн мэдээлэл гараад байсан бөгөөд дуучин Ану үүнд ихэд бухимдан тайлбар хийжээ. Тэрээр “Эрүүл саруул ухаант хүний биеийг олж төрчихөөд үр удмаа хэн нэгэнд тээлгэж төрүүлж чадах уу? Тэрийг чинь гэр бүлийн хүн чинь хүлээн зөвшөөрөх үү? Би бол чадахгүй ээ муу яриа газар авах нь хурдан. Харин үнэн зүйл чимээгүй явсаар л байдаг. Уг нь бүхэл бүтэн гурван гал эмнэлэгт амаржсан юмсан. Цагаа тулахаар манай эмнэлэг дээр төрсөн нь үнэн гээд дуугарчих хүн байдаггүй юм шиг. Гэхдээ хүмүүст нэг зүйлийг хэлмээр санагддаг сонссон зүйл болгоноороо сэтгэл хөдлөлд автаж хэн нэгний талаар өөр бодол төсөөлөлд автах хэрэггүй үнэн гэдэг зүйл хүчгүй болсон цаг мэт энэ үед харин ч ард түмэн оюуны хараагаа хурц байлгаж бодит үнэнийг хүсдэг байх хэрэгтэй. Миний талаар худал мэдээлэл тараадаг сэтгүүлийг ч мэднэ. Яагаад тэгж байгааг мэдэх болохоор зүгээр орхичих нь амар байдаг юм. Мөнгө төлж өөрийгөө магтуулах хэрэг алга. Тэртэй тэргүй бичүүлдгээ бичүүлж олон зүйл дээр гүтгүүлээд өдийг хүрсэн. Яг өндийгөөд бүгдийг харсан бол бүгд өөр байсан. 10 сар тээж төрүүлсэн охиныг минь хүртэл ингэж ярьж байхад ер нь хайр энэрэнгүй үзэл хүнлэг чанарууд хаана байна?” гэв.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна