Энэ зуны Жинхэнэ тэсрэлт болон Шинэ үеийн төлөөлөл болсон Их хотын эрч хүчээр дүүрэн цоглог залуучууддаа зориулан Дэлхийн залуучуудын эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон ИБИЗА аралын нэрээр нэрийдсэн Эх дэлхийн соёлтой залуусын төлөө уриатай VRP "Believe IBIZA OUT" Dance music Orange festival 2014 оны 7-р сарын 4-ний өдөр Монгол шилтгээнд 15:00 - 03:00 цагийн хооронд зохиогдох гэж байна.
Залуус та бүхнийг цэнгэг агаарт дэлхийн шилдэг брэндүүдтэй дээд зэрэглэлийн үйлчилгээг мэдрэн, дэмждэг багийнхаа тоглолтыг шимтэн үзэж, шаргал элсэн дээр EDM хөгжмийн хэмнэлд доргио нэгэн үдшийг өнгөрүүлэхийг урьж байна. RAVE ON!!!
Уг фестивалд 3 охин хамтлаг, дуучин Энхзол, Rokitbay болон Lemons, Colors, Compass, Lego, Random амьд хөгжмийн хамтлаг дуучид оролцох бөгөөд DJ Henza, DJ Ulzii, DJ Gabriel, DJ Hosoo, DJ Dashka, DJ Anna, DJ BTB, DJ Bachka нар өөрсдийн шилдэг сэтүүдийг толилуулж MC Ялалт хөтлөн нэгэн онцгой үдшийг өнгөрүүлэх юм.
DJ HENZA, дуучин Энхзол нар цоо шинэ уран бүтээл болох IBIZA OUT, Orange, Believe гэсэн 3 дууг англи хэл дээр бүтээж сонсогчидын хүртээл болгоход бэлэн болоод байна.
-Цэвэр агаар
-Электроник хөгжим
-Циркийн үзүүлбэрүүд
-Go Go dancers
-Хөгжөөнт хөтөлбөрүүд
-Уралдаант тэмцээнүүд
-World cup area
-VIP area (by VLVT)
-Амтлаг хоол (by VLVT)
-Зуны сэнгэнэсэн коктейлиуд (by VLVT)
Хөтөлбөр:
-15:00-18:00 Хөгжөөнт тоглоом: /Элсний воллейбол, Баббле хөл бөмбөг, Усан байлдаан/
-18:00 - 21:00 Амьд хөгжмийн фестивал
-21:00-03:00 цагаас IBIZA OUT, VRP фестивалын албан ёсны нээлтийн ажиллагаа сүр дуулиантайгаар эхлэнэ.
-00:00-03:00 Хөл бөмбөгийн Дэлхийн аваргын хагас шигшээ тоглолтыг хамгийн том дэлгэцээр үзүүлэх.
- Мөн фестивалын хүрээнд шөнийн 00:00 цагаас хөлбөмбөгийн ДАШТ-ийн хагас шигшээ тоглолтийг Улаанбаатар хотын хамгийн том дэлгэц болох 6*4 метрийн дэлгэцээр үзэж бүхэл өдрийг сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлэх хөтөлбөр бэлдсэн байна.
- Фестивалын тасалбар 20,000 төгрөг бөгөөд залуустаа бэлэг барьж 15:00-18:00 цагийн хооронд ирсэн их хотын залуустаа тасалбар 50% хөнгөлөлттэй.
Автобус Драмын театр - Монгол Шилтгээн гэсэн маршрутаар үнэгүй үйлчилнэ. Зочдынхоо тав тухыг бүрэн хангаж VIP ширээнүүд, гэр, байшин, зочид буудалтай сэтүүдийн захиалгыг 91119951 утсаар авч байгаа юм байна.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо