Монголын рок поп урлагт өөрсдийн гэсэн байр сууриа аль хэдийнээ эзэлж, хамтлагийнхаа нэрийг тунхагласан “хөвгүүд”-ийн хамтлаг бол “Камертон”. Тэд өөрсдийн залгамж халаагаа бэлдэж, шинэлэг өнгө, аясыг рок поп урлагт төрүүлэх зорилготойгоор “Камертон-2” шоуг зохион байгуулсан.Энэхүү шоунаас одоогийн “Бид4” хамтлаг төрөн гарсныг уншигч та бүхэн андахгүй сайн мэдэх биз ээ.Анхны цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа “В” продакшны артист "Бид4" хамтлагцомгийнхоо өдөрлөгийг өнгөрсөн баасан гаригт "HI-FI" рекордсын төв салбарт зохион байгууллаа. Цахим ертөнц залуусыг байлдан дагуулж эхэлснээс хойш нэгэн үе цомгийн баяр, шинэ цомгийн өдөрлөг гэж зүйл бараг үгүй болоод байсан гэхэд болно. Залуус itunes, google play зэрэг цахим дэлгүүрүүдээс дуртай дуунуудаа цаг алдалгүй худалан авдаг болжээ. Гэсэн ч үнэхээр хайрлаж хүндэлдэг уран бүтээлчийнхээ цомгийг гарын үсэгтэй нь авах гэж хонох шахан дугаарладаг байсан үе эргэн ирж болох юм. Цахимжиж хөндийрсөн харилцааг амьд харилцаагаар солих алхмыг “В” продакшны “Бид4” хамтлагийнхан шинэ цомгийн өдөрлөгөөрөө хийлээ. Шинэхэн цомгийн өдөрлөгт хүрэлцэн ирсэн эхний азтай, одтой 40 зочинд "Бид4" нэртэй анхны цомгоо гарын үсэгтэйгээр бэлэглэлээ. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн залуучуудтай дуучин Б.Замбалгарав, Д.Зоригт, Б.Оргил, Б. Баярмандах нар зургаа авахуулж, цагийг дурсамжаар дүүрэн өнгөрөөсөн юм. Дашрамд дурьдахад “Бид4” хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн анхны цомогт багтсан “Хайртай”, “Оройтоогүй”, “Шүтээн” зэрэг дуунууд аль хэдийнээ сонсогчдын хүртээл бол хит дуунуудын жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ