“Авьяаслаг америкчууд” шоуны долоо дахь улирлын эхний шалгаруулалт Лас Вегаст болжээ. Энэ шоунд оролцсон авьяастнуудын дундаас үндэсний малгайгаараа ижилссэн хоёр уран нугараач бүсгүй тод ялгарч байв. Тэднийг Ганбаатарын Эрдэнэсувд, Буянхишиг гэдэг.
Эгч дүү уран нугараач 12 жилийн өмнөөс Америкт уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэдний шоуны эхний шалгаруулалтад оролцохдоо уян налархай бие, өвөрмөц нугаралтаараа үзэгчдийг алмайруулж, дөрвөн шүүгчээс “тийм” гэдэг хариулт авчээ.
Г.Эрдэнэсувд анх гавьяат жүжигчин Д.Мажигсүрэн агсны шавь болж, нугарах болсон бөгөөд хожим нь дүү нь нугараач болжээ.
“Cirque dream” шоутай гэрээтэй ажилладаг. Энэ шоу мань АНУ-ыг тойрон аялж, театруудаар тоглодог бөгөөд ирэх долдугаар сарын 22-27-нд Форт-Лодердейл хотноо агаарын энэ үзүүлбэрээ тоглохоос гадна уран нугаралтаа ч үзүүлэх гэнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна