Арслантай гүүрний баруун хойно, Багшийн хөгжлийн ордны ард Говь Гурван Сайхан төвийн хашаанд шинэхэн хөлбөмбөгийн асар баригдсан бөгөөд өнөөдөр буюу 2014 оны 6-р сарын 25-нд нээлтээ хийх ажээ. Нээлтэнд "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Х.Батсайхан, дуучин A cool, Гранд хамтлагийн дуучин В.Гантулга, залуу дуучин А.Хишигдалай, залуу дуучин Б.Отгончимэг зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө. Говь Гурван Сайхан асар нь 150 хүний суудалтай, том дэлгэцтэй, тохилог сандал ширээтэй юм байна.
Рок поп, нийтийн дуучдын одуудын тоглолт орой бүр болох аж. Хамгийн гол нь гал тогоо нь дэргэдээ учраас 24 цагийн турш халуун хоол, төрөл бүрийн зууш гарна. Асар нь ямар нэгэн таксгүй, харин ч үйлчилгээний тарифын хувьд хамгийн доод үнийг тогтоожээ. Та 10,000 төгрөгтэй байхад л халуун хоол, гурван грушик пиво авчих жишээтэй. Хямралын үед хэн ч мөнгөө л боддог цаг шүү дээ. За тэр ч яахав, гол нь Говь гурван сайхан асарт нэг хөөрхөн юм сэтгэж.
Месси, Рональдо, Торрес гээд дэлхийн домог болсон супер одуудын бодит хэмжээтэй цоолбор плакат хийгээд тэнд нь фанатууд толгойгоо шургуулж зургаа авхуулаад байна. Газар дээр нь өөрсдөө facebook рүүгээ постлоод, эсвэл зургаа угаалгаж авч байгаа нь хөлбөмбөгийн баярыг улам хөгжилтэй, өнгөлөг болгож байгаа харагдана лээ.
Биесээ цагаан инээдээр дайлсан нэгэн оройг та энд өнгөрүүлбэл уйдахгүй байх аа. Бас нэг давуу тал нь, хэрвээ даараад байвал Говь гурван сайхан ресторан руу шилжиж сууж болно. Тав тухаа бодвол шинэхэн ВИП өрөөнүүдэд ч орж хөлбөмбөгөө үзэж болох ажээ.
Говь гурван сайхан төвийн утас: 95513333, 88593333


.jpg)




Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо