Улсын их баяр наадмаар тав хоног амрах хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн нь парламентын гишүүдийн дунд “хэрүүлийн алим” шидэлцэхэд хүрээд байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх үед УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Хамгийн их амардаг хүмүүс амардаггүй хүмүүсийн тухай шийдэх ёс суртахууны эрх байна уу. УИХ үнэхээр ажиллая гэвэл зуны чуулган хийх ёстой. Амралт эхлэнгүүт та бүхэн тойрогтоо очих нэрээр аймаг руугаа явдаг биз дээ” гэсэн юм. Үүнтэй УИХ-ын гишүүн С.Баярцогт, Р.Бурмаа, Г.Уянга, М.Энхболд нар санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, С.Дэмбэрэл гишүүнийг буруу ярьж байна гэсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга “Та дандаа амардаг хэрнээ дандаа амардаггүй гишүүдийн тухай ярих ёс зүйн байна уу” гэсэнд С.Дэмбэрэл гишүүн “Тархиа хэр зэрэг ажилуулж байна вэ гэдгээр хэмждэг юм, км-ээр хэмжихээс гадна. Хүний оюун ухаан хэр зарцуулагдаж байна, тэр нь хэр үр дүн өгч байна вэ гэдгээр бүтээмжийг хэмждэг юм” гэв.
Эл хариултыг нь УИХ-ын гишүүн Р.Бурмаа өлгөж аван “С.Дэмбэрэл гишүүн ээ, та наад үгээ татаарай. Бид намын листээр сонгогдсон ч гэлээ орон нутагт томилолтоор ажиллана, хуулийн төсөл дээр ажиллана гээд завгүй байсаар чуулганы завсарлагааг авдаг шүү” хэмээв.
Энэ үг С.Дэмбэрэл гишүүний толгойд нэг юм бодуулсан уу “Ажлаа хийнгээ амардаг байлгүй дээ, нэг их эмзэглээд байх юм байхгүй” гэв.
Харин УИХ-ын гишүүн Г.Уянга “Сонгогчидтой очиж уулзана гэдэг нэг их тархи амардаг ажил биш юм шүү дээ” гэж..., хуралдааныг даргалж байсан Р.Гончигдорж гишүүн С.Дэмбэрэлийн яриаг өөгшүүлсэн буруутан болж, эцэстээ тэрээр “С.Дэмбэрэл гишүүн ээ та УИХ-ын гишүүдээс уучлал гуйчих нь зөв байх шүү” гэж учирласан ч С.Дэмбэрэл гишүүн “Би энэн дээр огт уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна” хэмээн гүрийсэн юм.
Эл асуудал УИХ-аар хэлэлцэгдэх үед нэлээд халуухан мэтгэлцээн өрнөх байх даа. Тэр тусмаа С.Дэмбэрэл гишүүн “ангийнхнаа” хамгийн их амардаг байж, амардаггүй хүмүүсийн тухай хууль гаргах ёс суртахууны эрх та нарт байгаа юм уу” гээд “цавчаад” эхэлбэл ч үү...
Эх сурважл www.news.mn
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна