Хүнийг амьдаар нь хөлдөөн хадгалдаг тухай адал явдал, уран зөгнөлт кинон дээрээс л үзэж байсан. Германд 75 настай эрдэмтэн Клаус Самес ийм туршилтад оролцож өөрийгөө хөлдөөн хадгалахыг зөвшөөрчээ. Энэ нь хүний биеийг нэг үгээр хэлбэл нөөшилж, хожим сэргээж болох эсэхийг турших ажил юм. Немцийн хэвлэлд бичсэнээр бол эрдэмтэн энэ гэрээнд хэдийнээ гарын үсэг зурсан байна. Энэ туршилтыг Америкт байдаг арилжааны бус Cryonic Institute байгууллага хийх юм байна. Одоохондоо олж чадаагүй байгаа хөлдөөсөн биеийг сэргээх аргыг нээх хүртэл эрдэмтний бие энэ хүрээлэнгийн хадгалах байранд байх юм.
Эрдэмтний биеийг хасах 196 градуст хадгалж эхлээд эрдэмтэд, хуульчдын хамтарсан баг тархи нь үхэжсэнийг албан ёсоор баталгаажуулсны дараа мөстэй контейнерт хийн Америкийн Мичиган мужийн Клинтон-Тауншилд байдаг өнөөх Cryonic Institute хүрээлэнгийн салбарт хүргэх юм байна.
Клаус Самес өөрийнхөө энэ шийдвэрийг солиотой алхам биш, өөрийнхөө олон жилийн амьдралыг хөгшрөлтийг судлах ажилд зориулсны хувьд хүнийг хөлдөөн хадгалж дараа нь амьдруулж болно гэдгийг батлахад хувь нэмэр оруулах хүсэлтэй учраас л гэж тайлбарлажээ.
Эрдэмтэн Самес энэ гэрээгээ Cryonic Institute хүрээлэнтэй 21 мянган еврогоор хийсэн бол биеийг нь хүрээлэн рүү тээвэрлэхэд бас 14 мянган евро зарцуулах юм байна.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо