Мисс Д.Ариунцэцэгт хайраа илчилсэн Япон залуу


Нэгэн цагт дуучин Д.Болдын дуу бүрийн клипийг чимж, олон залуусын сэтгэлийг булааж явсан ард түмний мисс Д.Ариунцэцэг “алтны магнат”-ын гэргий болж, хөөрхөн охинтой болсон ч гоо үзэсгэлэнгээ хадгалсаар л байгаа билээ. Сингапурт нэлээд хэдэн жил амьдарсан тэрбээр өнгөрсөн жил эх орондоо өвөлжсөн. Гэвч хавар болмогц усны шувуу шиг л барууныг зорьсон тэрбээр харийн оронд ч бас эрчүүдийн харцыг булаасаар яваа бололтой.

 

Саяхны нэгэн өдөр Yoshihiro Kawamura хэмээх япон залуу мисс бүсгүйн зургийг зурж, түүнд бэлэглэжээ. Тэгэхээр Д.Ариунцэцэг олон орны сайхан бүсгүйчүүд дундаас голчлон ази хүүхнүүдээ зурдаг зураач залуугийн харцыг ч бас булаагаад амжжээ.