Дуучин ЦэЦэ аав болжээ


Vanquish хамтлагийн гишүүн Цэцэ буюу Н.Цэцэнбилэг 2004 онд энэ хамтлагийг байгуулж залуусыг байлдан дагуулсан “Excel” дууг гаргаж, түүний дараа “Миний пүүз” дуугаа гаргаснаар түүнийг танихгүй хүнгүй болсон. Өөрийн үзэл бодлоо дуугаараа чөлөөтэй илэрхийлж, бусдаас багагүй шүүмжлэл хүртэж явсан удаа ч бий. Гэхдээ үзэл бодолдоо үнэнч явбал амжилт аяндаа ирдэг. Реппер Цэцэ сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрсэн. Тэгвэл дуучин залуу маань аав болоод тун завгүй байгаа аж.