Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын өмнө, хойно нь хийсэн үйлдэл ямар ч байсан гаргасан шийдвэрээс нь ганц гялтайх нь “Алтан булаг”-ын худалдааны чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэр болсон тухай улстөрийн хүрээнийхэн ярьдаг болов. Гэхдээ бас түүнийг нь шүүмжлэх хүн ч бий. “Портунагийн гавьяа гэхээс илүүтэй яамных нь газрын дарга, мэргэжилтнүүдийнх нь санаачлага ч юм билүү, хэн мэдлээ” гэж...
Ямарч байсан “Алтанбулаг”-ийн худалдааны чөлөөт бүс ажиллах болсонд бизнес эрхлэгчид ам сайтай байна. Олигтой бүтээн байгуулалтгүй хоосон талбай руу асар майхан, чингэлэг, байшин гээд юу байгаагаа л нүүлгэж байгаа сураг дуулдана. Тийм болохоор бүтээлцчих юмсан, амьдарчих юмсан гэх бизнес эрхлэгчдийнхээ энэ их хөдөлмөр, зориглож хөдлөх үйлдлийг нь чөлөөт бүсийнхэн улам хурцлах ёстой болов уу.
Ингэхгүй бол бүтэн арван жил “Алтанбулагийн чөлөөт бүс ажиллана” гэж үлгэр домог шиг юм ярьсаар барсан болохоор тус бүсэд ажил хийчихсэн юмсан гэх бодол тээж яваа бизнес эрхлэгчид бага зэргийн айдас байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн сайд гаргасан шийдвэртээ хатуу зогсож, ажил хэрэг болгохын төлөө зүтгэсэндээ байвал сайд байх хугацаандаа хийсэн хамгийн зөв ажил нь “Алтанбулаг”-ын худалдааны чөлөөт бүс болж мэдэх юм шүү. Яагаад гэвэл газар эзэмшигчид нь бүтээн байгуулалтаа ч хийхгүй, хил гааль нь үүд хаалгаа ч нээхгүй 10 жил болсны дараа хилийн үүдийг нээж, оросууд визгүй зорчих болж байна.
Товчхондоо “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн ажил эрчээ алдахгүй цаашилбал улсын сан хөмрөг арвижиж, эдийн засгийн мөнхийн том хөдөлгүүр зогсолтгүй эргэх суурь нь тавигдана гэсэн үг. Ийм суурийг тавьж чадвал Эдийн засгийн хөгжлийн яамныхны том гавьяа болж үлдэх байх даа.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо