Зөвхөн дарга нар сууна


Дарга нар сандал, суудалд дуртай дуртай гэхэд арай ч хэтэрнэ ээ. Дорнод аймгийн театрын суудлуудыг ийн аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын даргад зориулан хаягласан нь цахим ертөнцийнхний дургүйцлийг хүргэсээр.

 

“Үүнийг шэйрлэхгүй юм бол өөр юуг шэйрлэх юм бэ...” хэмээн хамгийн хандалттай зургаар Facebook, twitter орчинд өндрөө аваад буй Дорнодын театрын суудлыг аймгийн засаг ноёд ингэж хамгаалах лүндэн буулгасан уу, эсвэл театрынхан дарга нарынхаа ая тухтай байдлыг бодсон доо хаяг хадсан уу гэдгийг бүү мэд.

 

“Бөхийн өргөө”-нд жишээ нь зөвхөн Үндэсний бөхийн холбооны тэргүүний суух суудал, аварга цолтнуудын сандал гэж байдаг. Гэхдээ арай ч Монголд Дорнодын театраас өөр зөвхөн дарга нар суудаг ийм зрителтэй газар байдаггүй байх аа.

Б.ЭНХ