УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатар осолд орсон талаар бид мэдээлсэн билээ. Түүний биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд гурав хоногийн дараа ухаан орсон байна. Тэрээр АНУ-д Стэнфордийн их сургуульд цагийн багш хийж байгаа бөгөөд гэр бүлийн хамт тус улсад ажиллаж, амьдарч байгаа билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Тэрээр өнгөрсөн даваа гаригт Америк багшийн хамт явган зорчигчийн гарцаар гарч яваад дүрэм зөрчиж, цагдаад хөөгдөж байсан машинд дайруулсан байна. Осолд орсноос хойш ухаан орохгүй байсаар өчигдөр ухаан орж, биеийн байдал нь сайнгүй байгаа гэлээ. Түүний хөл, гар нь хугарсан толгой нь доргилтын байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэлээ. Харин түүнтэй хамт осолд орсон хүн нь ухаан ороогүй байгаа юм байна.
Автомашины осол гаргасан, дүрэм зөрчөөд цагдаагаас зугатаж явсан жолоочийг баривчилсан бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо