Дуучин Т.Ариунаагийн бие сайжирч байна


МУГЖ дуучин Т.Ариунаа саяхан нэгэн арга хэмжээний үеэр хөлөө бэртээж, улмаар хагалгаанд орсон билээ. Тэрээр хагалгаан амжилттай болж, одоогоор гэртэй амарч байгаа аж.Дуучин Т.Ариунаа UBS телевизээс зохион байгуулдаг “Universe best songs” наадмын ерөнхий шүүгчээр ажилдаг билээ. Тэрээр энэ жил “Universe best songs” зургаан жилийн шилдэг оролцогч дундаас дахин шилдгийн шилдэгийг шалгаруулах best of the best наадмаа зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан. Тэгвэл уг наамдын шилдгийн шилдэг оролцогчид Т.Ариунаа гавъяатыг гэрт нь эргэж очжээ.