МУГЖ дуучин Б.Сарантуяа саяхны нэгэн ярилцлагадаа “мөнхийн өрсөлдөгч” болох МУГЖ Т.Ариунааг залуудаа сайн дуулдаггүй байсан хэмээн шударага хэлээд авсан билээ. Тэр ч бүү хэл, түүнийг туршлагатай л болохоос яг хоолойн царын хувьд сайнгүй гэж бодож явдгаа ч нуугаагүй. Нэгэн үе хамтдаа урлагийн ертөнцөд алхаж Монголын рок попын томоохон төлөөлөл болсоор ирсэн дуучид маань хэвлэлээр маргалдаж эхэлсэн бололтой. Тэрээр өөрийг нь муу дуучин хэмээн “гоочилсон” дуучин Б.Сарантуяад хандан “Миний хоолойг Сараа дүгнэхгүй. Миний хувьд тэгж их хашгирдаггүй л дээ. Сараа тэрийг хэлээгүй байх. Ер нь бол хашгирснаар хоолойн цар хүрээг тодорхойлдоггүй. Дээрээс нь бид чинь одоо нас хэд билээ. Бас ч гэж багагүй насыг зооглоод явж байна. Тиймээс тодорхой хэмжээнд хоолой цуцах ч юм уу тийм зүйл байлгүй яах вэ. Хүн бүр л хөгширдөг шүү дээ. Дуучин гээд үргэлжийн сайхан хоолойтой байна гэж байхгүй. Түүнийг Сараа бас өөрөө мэдэж байгаа болов уу. Гэхдээ миний хоолой хэр вэ гэдгийг ард түмэн дүгнэнэ үү гэхээс Сараагийн дүгнэдэг зүйл биш болов уу” хэмээлээ.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ