Ази тивийн залуучуудын сонгомол барилдааны аварга шалгаруулах ХV тэмцээн манай улсад анх удаа болж, уржигдар өндөрлөсөн билээ. Дөрвөн өдөр үргэлжилсэн тус тэмцээний сонгомол барилдаанд 55 кгын жинд “Алдар” спорт хорооны тамирчин П.Эрдэнэбилэг алт, 66 кг-д ”Харгант цамхаг” клубийн тамирчин Н.Амарсайхан хүрэл медаль хүртсэн. Харин чөлөөт бөхийн төрөлд манай эмэгтэйчүүд багаараа түрүүлсэн бахдам амжилт үзүүлэв.
Харамсалтай нь Монгол, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Кыргыз, Тажик, Туркмен, Тайвань, Тайланд, Узбек, Энэтхэг, Япон зэрэг 14 орны 230 залуу бөх өрсөлдсөн энэхүү тэмцээний үеэр “Буянт Ухаа” спорт цогцолборт үзэгч бараг байсангүй. Тэмцээний нээлтийн ёслолд оролцохдоо “Энэхүү спортын ордонд дөрвөн өдрийн турш Ази тивийн шилдэг залуу бөхчүүд уран мэхийг уралдуулан, гал цогтой барилдаж үзэгчдээ баярлуулна гэдэгт найдаж байна” хэмээн онцолж байсан МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржийн урам үнэхээр хугарсан бололтой.
Ямар сайндаа л аварга твиттер хуудсаараа дамжуулан “Яая даа, энэ монголчуудыг. Сарандавааг дууддаг юм бил үү” гэж гомдол мэдүүлсэн байх вэ дээ. Мөнгөө хэрхэн өсгөж, үржүүлэх тухай номлодог Б.Сарандаваагийн лекцийг сонсохын тулд ямар ч танхимыг дүүргэдэг монголчууд эх орондоо зохиосон Тивийн аваргын тэмцээнийг амралтын өдрөөрөө очиж үзэнгээ нутаг нэгтнүүдээ дэмжих сэтгэл дутсан болохоор арга ч үгүй биз.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо