З.Энхболд УИХ-ыг удирдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ирцээ бүрдүүлж чаддаггүй, танхимын нөхдөө "хүмүүжүүлж" чаддаггүй хэмээн цоллуулж байсан бол энэ удаад заал зохион байгуулагч гэсэн нэгэн цолтой болов. Түүнийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ингэж нэрлэсэн юм. Тэрээр хэлэхдээ, хоёр долоо хоногийн өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд хариуцлага тооцох асуудлыг өргөн барьсан бөгөөд үүнд нь УИХ-ын дарга хариу өгчээ. УИХ-ын 76 гишүүн эрх тэгш эрхтэй байдаг. Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг УИХ-ын дарга санаачилна гэсэн нь хариу илгээжээ.
Тиймээс УИХ-ын 76 гишүүн тэгш эрхтэй байх ёстой. УИХ-ын дарга бол заал зохион байгуулагч, 76 гишүүний спикер байх ёстой хэмээн бухимдаж байгаагаа илэрхийлэв. Заал зохион байгуулагч байтал бусад гишүүдээсээ давуу эрхтэй байж боломгүй хэмээн шүүмжилж, УИХ-ын даргыг шинэ "гуншин"-тай болгов.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ