Том гавьяа байгуулж, Сирид очиж химийн зэвсэг устгалцаад, дэлхийн энхтайваны төлөө хувь нэмрээ оруулж, Нобелын шагнал хүртсэн хамт олны нэг хэсэг болсон хүнийг Нобелын шагналтан гэж хэлэхэд юу нь буруу байх вэ?
Завхан аймгийн Ургамал сумын харьяат, НҮБ-ын химийн зэвсгийн шинжээч, хурандаа Д.Эрдэнэцогт гэдэг хүн Нобелын шагнал авлаа гэж сүүлийн хэд хоног л шуугилаа. Эхэндээ итгэсэнгүй, мэдээлэл ч нэг их гарахгүй байсан юм. Харин сүүлдээ гадаадын сайтууд болоод дотоодын мэдээллийн хэрэгслүүд энэ талаар мэдээлж эхлэхэд л үнэн гэдэгт нь итгэлээ.
Монгол хүн сансарт нисч байхад улс даяараа баярласан. Монгол хүн Олимпийн аварга болоход үндэсний хэмжээнд асар их баяр хөөр болж, эх орноороо, эр чадалтай хөвгүүдээрээ бахархаж, омошиж байсан нь саяхан. Монгол хүн Холливудын кинонд тоглоод ирэхэд дор бүрнээ л баяртай байсан. Тэгвэл одоо монгол хүн Нобелын шагнал хүртлээ. Тиймээс НҮБ-ын химийн зэвсгийн шинжээч, хурандаа Д.Эрдэнэцогтыг “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр нэрлэж байгаа юм. Тэрбээр армид 25 жил алба хааж байгаа бөгөөд сүүлийн есөн жил НҮБ-д химийн зэвсгийн шинжээчээр ажиллаж байгаа аж.
Тэрбээр “Хувь надад биш. Байгууллагад өгсөн шагнал гэдгийг онцлох шаардлагатай” хэмээн ярьсан байна билээ. Гэхдээ л хэн дуртай нь НҮБ-д химийн зэвсгийн шинжээчээр ажиллана гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор байгууллагын ч, хувь хүний ч шагнал гээд хамаатуулчихад болохгүй юмгүй. 2013 оны аравдугаар сард Сирийн улс төрийн асуудал маш хэцүү болж ирсэн. АНУ болон барууны орнууд “Сирид химийн зэвсэг байна, дайралт хийх нь” гээд ОХУ болон барууны орнууд тус улсад дайн гаргахгүйн төлөө анхаарч ажилласан аж. Тиймээс НҮБ Сирийн химийн зэвсгийг хяналтдаа авч ажиллахаар болж, АНУ тус улс руу дайралт хийхээ больж.
Ингээд химийн зэвсгийн шинжээчид Сирид очиж химийн зэвсгийг устгасан аж. Яг тэр үед Нобелын шагнал яригдаж эхэлсэн байна. 250 гаруй байгууллага хувь хүмүүс өрсөлдсөнөөс нэг байгууллага, нэг хувь хүн үлдсэн байна. Хувь хүний шагналыг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд өгч, байгууллагын шагналыг НҮБ авсан ажээ. Нобелын энхтайваны шагналыг уг нь байгууллагад нь өгсөн. Гэхдээ Сирийн химийн зэвсгийг устгасан учраас багийн гишүүдэд сертификат болон медаль гардуулсан юм байна.
Ийм том гавьяа байгуулж, Сирид очиж химийн зэвсэг устгалцаад, дэлхийн энхтайваны төлөө хувь нэмрээ оруулж, Нобелын шагнал хүртсэн хамт олны нэг хэсэг болсон хүнийг Нобелын шагналтан гэж хэлэхэд юу нь буруу байх вэ. Манайхан болохоор өөрийн хүчээр аваагүй, байгууллагад өгсөн шагналыг хувь хүнд нялзаалаа гэх мэтээр уралцаад л байна, сүүлийн хэд хоног. Уг нь НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчээр Монгол Улсын иргэн ажиллаж байгаа юу гэвэл тийм. Энэ байгууллагад ажиллахаар шалгалт өгөөд тэнцээгүй улс орон, олон ч эрдэмтэн байдаг гэнэ билээ. НҮБ-ын химийн шинжилгээний байгууллага анх 1997 онд байгуулагдсан цагаас эхлээд л монгол шинжээчид ажилласан аж.

1997 онд анх генерал н.Хүрлээ гэж хүн ажиллаж байсан юм байна. Түүний гэрээ дуусахад хурандаа Нармандах гэдэг хүн ажиллаж байж. Харин түүний халааг Д.Эрдэнэцогт хурандаа авч, одоо 10 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Уг нь долоон жилийн гэрээтэй л ажиллуулдаг гэсэн. Харин Сирийн асуудлаас болоод түүний гэрээг сунгасан аж.
Д.Эрдэнэцогт хурандаа монголчуудын халааг таслалгүй авч явж, нэр хүндтэй, сайн ажиллаж, Нобелын шагналын багт багтаж чадлаа. Эх орондоо Нобелын шагналыг авчирч чадлаа. Ийм хүнээр бахархахгүй байхын аргагүй.
Дэлхий дахинд монгол хүн Нобелын шагналын багт багтсан талаар бичиж, ярьж байна. Монгол Улсын нэр гарч байна. Тийм байхад бид монгол хүн Нобелын шагналтан боллоо гээд хөөрчихөд яадаг юм. Д.Эрдэнэцогт гэдэг хувь хүн тэр байгуулагад ажиллаад, Нобелын шагналын багт багтсан байлаа ч монгол хүн л гэж яригдана шүү дээ. Монгол хүн, монголчууд Нобелын шагналтай боллоо. Тэр Нобелын шагналтан гэж дуудуулах гавьяатай ч хүн юм байна.
Н.Пунцагболд

Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо