Монголын залуучуудын холбооны төв байрны хаяг нь латинаар “Mongoliin zaluuchuudiin kholboo” гэх бичигтэйгээр нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Тэгвэл эх хэлний асуудал, бичиг соёл, хаягжилтны асуудал хөндөгдөж буй энэ үед уг холбоонд ийм хаяг байх нь тохиромжгүй гэх үгс цахим ертөнцийнхөн дунд гарч эхэлжээ. Залуучуудын холбооны удирдлагууд руу зарим жиргээчид хандан “танайх хаягаа солих болоогүй юм уу, мессеж шиг харагдаад байх юм” хэмээн санал шүүмжээ хэлцгээсний хариуд тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “сvртэй шүү дээ kриллээр биш латинаар бичье л гэдэг санаа дээр vед гарч байсан байна билээ. Солих мөнгөтэй бол ирээд соль соль” хэмээн хариулсан байна.
Түүний энэ хариулт зарим нэгнийх нь дүргүйг хүргэж “Эвтэйхэн яривал гишүүдээс нь хаяг хийдэг залуучууд байгаа л байлгүй дээ. Хэдэн мянган гишүүнтэй гэсэн биздээ” гэх зэргээр шүүмжийг өдөөсөн бол зарим нэгнийх нь хувьд хаяг солих боломжийн талаар судалж, монгол бичгээр хаяг хийдэг газартай холбогдохоор болсон байна.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо