-Эхнэртэйгээ муудалцсаны улмаас зүрхний эмээ хэтрүүлж уусан нь осол гарах үндэс боллоо.
Энэ сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын гудамж бидний хэлж заншснаар телевизийн замд нэг хүн мөргөж, машин шүргээд зугтсан осол гарсан байна.
Хэргийн талаар хохирогчийн өгсөн мэдүүлгээр 31-69 УНЯ улсын дугаартай Honda Capa маркийн машин байсан гэжээ. Энэ дагуу хэргийг шалгахад мэдээллийн санд энэхүү машин олдоогүй байна. Тиймээс ойр орчмын камер, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камер, мэдээллийн санг шүүж үзэхэд тухайн ослыг гаргасан машин нь 31-63 УНЯ дугаартай байсан аж. Осол гарах үед улсын дугаарын сүүлийн орон болох 3-ын тоог 9 болгон зассан байжээ. Улсын дугаараа өөрчлөн, зам тээврийн осол гаргаж улмаар хэргийн газраас зугтсан жолоочийг ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн алба хаагчид илрүүлж, хариуцлага тооцон ажиллаж байгаа тухай НЗЦГ-ын
Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхболд Замын цагдаагийн газрын фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээллээ. Ноцтой зөрчил гаргасан жолоочийн хэлж буйгаар зүрхний эм уудаг, тухайн өдөр эхнэртэйгээ муудалцсны улмаас хэтрүүлэн хэрэглэсэн нь уг ослыг гаргах нөхцөл боллоо хэмээн ярьж байна.
Харин улсын дугаар өөрчилсөн талаараа эхэндээ “Анх авахад ийм байсан. Анзаараагүй” гэж байсан бол дараа нь яаралтай ажил гараад өөрчилсөн гэсэн юм. Иргэд автомашины дугаарын хязгаарлалттай үед дугаар сольж зүүх болон засаж өөрчлөх зэрэг хууль бус үйлдэл нь таныг захиргааны зөрчил, арга хэмжээ тооцох хэлбэр болох тул замын хөдөлгөөнд зөв боловсон, хуулийн дагуу оролцохыг албаныхан сануулж байна.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна