Зөнч Ванга /Вангалия Пандева/ Украинд үүсээд буй улс төрийн талаар эртнээс зөгнөсөн байж магадгүй гэх мэдээлэл шуугиан тарьж байна. Тэрээр “Крым нэг эргээс тасарч, нөгөө эрэгт очиж нийлнэ” гэж хэлсэн нь биелэлээ олсон гэнэ. Үнэхээр Крым өнгөрсөн гуравдугаар сард бүх нийтийн санал асуулгаар Украинаас салж, ОХУ-д нэгдсэн билээ. Түүнчлэн Ванга "Газар доорх нүх, хүний гараар бүтсэн уулсын нутагт бүх юм донсолж доргино. Үүнээс болж өрнөдөд олон юм сүйрэн унаж, дорно зүгт олон зүйл сэргэн өндийнө. Нумын ордын хүн ирж, 23 жил сууна. Харин 23 жил оршиж тогтносон зүйл тоос болж арчигдах юм” гэж зөгнөжээ. Оросууд үүнийг Донецк муж гэж тайлбарлаж байна. Учир нь Донекц мужид Украины олон тооны уурхай, аж үйлдвэр төвлөрсөн байдаг. Харин “23 жил оршин тогтнож байсан зүйл тоос болж арчигдана” гэдэг нь Украин улс байх магадлалтай гэнэ.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна