УИХ-ын гишүүн асан, Хилийн боомтын захиргааны дарга Л.Гүндалай Монголын морин спорт уяачдын холбооныхонтой нэгийгээ үзэхээр шийдэв бололтой.
Уламжлал ёс заншил нэрийн дор бага насны хүүхдийн амь насаар дэнчин тавьж улсын их баяр наадам, бүсийн наадам, ойн наадамд хурдан хүлгүүдээ сойж, улсын манлай уяачаас эхлээд байж болох бүхий л цол хэргэмийг зүүж, “гуншингаа” нэмсэн улстөрчдийн хувьд эл санаачлага эгдүүг нь хүргэж байгаа дуулдана. Хэчнээн жил ядарсан айлын хүүхдийн амь насаар дэнчин тавьж, энгэртээ цол чимэг зүүж, тодрох гэсэн юм бол энэ улстөрчид. Дөрвөн жил тутамд УИХ-ын сонгууль болж, парламентад сэлгээ хийгддэг ч “алдарт” уяачид яаж ийгээд л үлддэг. Нэг уяач нь сонгуульд өвдөг шороодоход нөгөө нь сэлгэгдээд ороод ирэх нь бий. Тиймдээ ч унаач хүүхдүүдийн амь насыг хамгаалах асуудал хууль эрх зүйн хүрээнд баталгаажилгүй өнөөдрийг хүргэсэн хэрэг биз.
Тиймээс Хилийн боомтын захиргааны дарга, “Энэрэл хайр” ТББ-ын ТУЗ-ийн дарга Л.Гүндалайн санаачлагыг эсэргүүцэгчид улстөрд олон байгаа бололтой. Парламентад УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Наранхүү, Ц.Даваасүрэн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Улаан гээд их л олон уяач гишүүд бий.
УИХ, Засгийн газрын гишүүдийн 70 орчим хувь нь “уяач” гэх тоог Л.Гүндалай дарга хэлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ дотор ч Засгийн газрын танхим дотор ч түүний санаачлагыг нухчин дарах том хүрээлэл байна гэж тодорхойлж болно. Гэхдээ түүний талд ард түмэн зогсож байгаа цагт өнөөдөр бүтэж ажил хэрэг болдоггүй юм гэхэд ирээдүйд бага насны хүүхдийнхээ амь насаар дэнчин тавьж, уралддаг зэрлэг наадам эцэс болно гэж найдъя.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна