Сайн ханьтай учирна гэдэг бурханаас өгсөн бас нэгэн бэлэг, маш их буян байдаг гэж хүмүүс ярьдаг. Үнэхээр ч сайн, сайхан ханьтай байна гэдэг тэнгэрийн аврал л гэсэн үг. Үүний нэгэн жишгээр бие биендээ тушиг тулгуур болж, сайхан хайраараа эргэн тойрноо гэрэлтүүлж яваа хосууд бол Ж.Бат-Эрдэнэ гарьдийнхан юм. Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Ж.Бат-Эрдэнэ 2011 оны наадмаар начин цолтой байхдаа даян аварга Г.Өсөхбаяраар найм давж Монгол Улсын гарьдын болзолыг хангаж байсан билээ. Нэр нэгт Х.Бат-Эрдэнийн “Алтай констракшн”-аар алдараа дуудуулдаг тэрбээр эхнэр, хөөрхөн хүүгийн хамт амьдардаг билээ. Түүний эхнэр Ө.Баярчимэг нь сэтгүүлч мэргэжилтэй, хэн ч харсан нүдэнд дулаахан, үзэсгэлэнтэй бүсгүй байдаг. Нуруу туруу, нүд хөмсөг гээд л одоо цагийн хүчтэнгүүдийн гэргий нараас гоо үзэсгэлэнгээрээ тэргүүлч буй тэрбээр саяханаас ТВ5 телевизийн хоёрдугаар сувгаар гарч буй “Загварын ертөнцөд” шоуг хөтөлж эхэлсэн байна. Спорт, тэр дундаа бөхийн төрөлд бяртай яваа бүсгүйчүүдийг загварын ертөнцөд хэрхэн дүрээ өөрчлөхийг энэхүү нэвтрүүлгээр үзэж болох юм. Ийнхүү телевизийн шоу ертөнцөд хөл тавьсан үзэсгэлэнт эхнэртээ Ж.Бат-Эрдэнэ гарьд амжилтыг хүсч, урмын дээдийг өгч байгаа гэнэ лээ.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна