Нийтийн дуучдын шинэ түрлэг нэгэнтээ давалгаалж байсан 2000 оны эхэн үе саяхан мэт авч, хэдийнэ арав гаруй жилийг үджээ. Тэрбээр С.Жавхлан Т.Баясгалан, Т.Батсайхан Г.Эрдэнэтунгалаг, Г.Чинболор Б.Энхмэнд гээд хөвөрнө. Ихэр мэт нэр ижилссэн дуучдын дундаас гэгээн хайр, уянгалаг хэмнэл, хөнгөн айзам энэ бүхнээрээ ялгарж үзэгч, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээж байсан нь Г.Чинболор, Б.Энхмэнд нар юм. Тэдний анхны нэр алдрын түүчээ "Хайрын орчлон, Жиндээх салхигүй хорвоо, Хайрын мишээл, Гэгээн гуниг, Зүрхэнд тэмүүлэх сэтгэл" гэх мэт энэ олон хит дууны эзэн дуучин, МУСТА Г.Чинболор өөрийн бие даасан “Төгөлдөр гоо” тоглолтоо энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнөө толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
2003 онд “Соёл урлагийн их сургууль”-н ангийнхаа охинтой хослон дуулж урлагийн тогоонд орж ирсэн залуу уран бүтээлчийн анхны уран бүтээл нь "Жиндээх салхигүй хорвоо". Түүний энэхүү дуу нь хит болсноор нийтийн дууны урлагт өөрийн гэсэн орон зайгаа олж авах боломж нээгдсэн гэдэг.
МУСТА Г.Чинболорын хоёр дахь бие даасан ‘Миний өнгө’ цомог өнгөрсөн онд худалдаанд гарсныг та бүхэн маань санаж байгаа биз ээ. Уншигч, сонсогч та бүхэн шинэхэн цомгийн ая дууны эгшигэн мялаалгыг өөрийн гар утасныхаа хонхны аянд тавихыг хүсвэл www.hitone.mn сайтаас сонгон татан аваарай. Дуучин Чинболорын тухай илүү их мэдээллийг түүний фейсбүүк хуудаснаас авч болох юм. Сонирхуулахад саяханаас тэрээржиргэж эхлээд байгаа гэсэн шүү....
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо