Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хорих 461-р ангийн уулзалтын өрөөнд амьсгал хураасан талаарх харамсалтай мэдээллийг бид цаг алдалгүй та бүхэнд хүргэсэн. Тэгвэл түүнийг тархины судасны хатуурал өвчтэй байсан талаар эх сурвалжууд хэлж байгаа ч ШШГЕГ-аас нойр булчирхайн үрэвсэлтэй байсан хэмээн няцаагаад байгаа. Хоригдож байх хугацаанд нь найман удаа нарийн мэргэжлийн шинжилгээ хийсэн, нийтдээ давхцсан тоогоор 25 удаа өмгөөлөгчтэйгээ уулзаж, ар гэрийхэн нь найман удаа эргэж очжээ. Одоогоор талийгаач Д.Амарсайхан ямар шалтгааны улмаас нас барсан гэдэг тодорхойгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн шинжилгээ хийсний дүнд нас барсан шалтгааныг тогтоох юм.
Хорих ангийн камер шүүхэд 5 сарын 13-ны өдөр нас барахаас нэг цагийн өмнө

Шүүх шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарахаар бүх юм тодорхой болно. Харин өчигдөр МАН-ын бүлэг талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзсан талаар мэдээлэл хийсэн. Талийгаач нь тус намын бага хурлын гишүүн байсан аж. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлэхдээ " Талийгаачийн ар гэрт бид нар очлоо. Түүнийг эмчлүүлж болохгүй гэдэг тушаалыг дээрээс өгсөн байна. Энэ тушаалыг хэн өгснийг тодруулах хэрэгтэй. Мөн амьсгал нь хаагдахад цээжин дээр нь хүчтэй дарсаар байгаад гурван хавиргыг хугалсан байсан. Ар гэрийнхнийх нь хүсэлтээр дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөргүй байна” гэсэн хариултыг өгсөн юм. Үнэхээр хорих 461-р ангийн эмч нар дээрээс тушаал авч талийгаачид эмчилгээ хийхгүй байсан уу, яагаад гурван хавиргыг нь хугалсан гэсэн асуулт гарч ирж байгаа юм. энд дарж үргэлжлэлийг
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна