Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан эдийн засгийн хүндрэлтэй үед шаардлагагүй зардлаа танах талаар цахим хуудаснаа санаачилга гаргасан нь олон нийтийн зүгээс талархал хүлээгээд байна. Тэрбээр “Одоо төсөв хүнд байгаа үед ядаж хөшөө барих гэх мэт ажлаа хойш нь тавьбал ямар вэ” хэмээгээд наймдугаар Богд Жавзандамба хутагтад зориулсан дурсгалын хөшөөний загварын уралдааны удирдамжийг зургаар оруулсан байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын зохион байгуулж буй уг ажил нь түүхэн ач холбогдолтой байж болох ч хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд үнэхээр тохиромжгүй, хойшлуулж болох зардлын нэг гэж цөөнгүй хүмүүс үзэж байгаа гэнэ. Хямралын үед төсвийн зардлыг танах санал санаачлагыг ийнхүү улс төрчид, төрийн албаныхан гаргасаар. Гагцхүү тэр санал санаачлагыг дэмжицгээх ажил хэрэг болгох нь үлдээд байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна