Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчлүүлж байгаа. Тэрбээр ирэх зургаа, долдугаар сард эх орондоо ирж магадгүй гэнэ. МАХН-ын Шударга ёсны хувьсгалт үндэсний нэгдсэн оюутны холбооны дэд ерөнхийлөгч Э.Азхүү БНСУ-д болж буй олон улсын оюутан, залуучуудын сургалтад хамрагдаж байгаа юм. Тэрбээр уржигдар намынхаа даргатай уулзжээ. Э.Азхүүтэй утсаар холбогдож энэ талаар тодруулахад “Н.Энхбаяр дарга эх орондоо удахгүй очно гэж хэлсэн. Яг төдийд гэж хэлээгүй. Биеийн байдал нь сайжирч байгаа ч бүрэн тэнхрээгүй байна. Эмчилгээнийх нь нэгдүгээр үе удахгүй дуусна гэсэн” гэв. Н.Энхбаяртай уулзахаар уржигдар УИХ-ын гишүүн О.Баасан хүү, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар БНСУ-руу явсан аж.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо