МАН-ын өнгөрөгч Их хурлаар намын ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөөд, түүнээс өөр тохирох хүнгүй хэмээгдэж, өөрөө ч гарчихна гэж бардаж явсан Ж.Сүхбаатар намын нөхдийнхөө “хоронд” сонгогдолгүй хоцорсноос хойш сураггүй болсон. Тэрээр АНУ-руу явахдаа “Х.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авилгачид жаргаж, олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” гэх ширүүхэн үг хэлчихээд явсан билээ. Тэгвэл Ж.Сүхбаатар улс төрд хүчээ үзэх бэлтгэлээ базааж, толгойдоо ном хийж байгаагийн зэрэгцээ сэтгэл санаагаа ч мөн бэлтгэж буй бололтой.
Тэрээр бясалгал хийж буй нэгэн зургаа цахим хуудаснаа оруулсан бөгөөд гишүүн асны хөгжилтэй мэт харагдах энэ зураг нь цаагуураа ямар нэг санаа илэрхийлээд ч байх шиг. МАН-ын шинэ үеийн нүүр царай гэгддэг Ж.Сүхбаатар нарын залуус ч ийнхүү гадагшаа гарцгааж, боловсролоо дээшлүүлж, улс төрд даацтайхан ирцгээхээр бэлтгээд л байна гэнэ шүү.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо