Жил хагасын өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн өндөр дээд алба хашиж буй албан тушаалтнуудыг гадаадад оффшор данстай байхыг хориглох тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн нь улстөрчдийн дунд халуухан мэтгэлцээн өрнүүлсэн удаатай. Гэвч эл төслийн сураг алдраад байна.
Уг нь УИХ-аар төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж, ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргаж байв. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ахалж байсан бөгөөд энэ хүрээд л жим бүдгэрэв.
Саарал ордонд “жиргэх” бор шувуугаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хав дарсан гэх. Тэрээр ажлын хэсгийн хуралдаанаа зарладаггүй аж. Ажлын хэсэг хуралдаан зарлаж хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхгүй байхад байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаж хэлэлцэгдэх билээ дээ. Үүгээр бол эрх баригчид зөвхөн цөөнхийн бүлгийн гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хав дардаггүй бололтой юм, өөрсдөд нь таалагдахгүй бол өөрийн хүнийхийг ч хав дарж болохын сонгодог жишээг ийнхүү УИХ-ын дэд дарга үзүүлж байна.
“Даашинзны хормойд тусгаар тогтнол явдаг юм аа” гэх хатуухан үгийг твитерээрээ дамжуулан илэрхийлж хуулийн төслөө хамгаалж суусан УИХ-ын гишүүн Ж.Батзандан ойрмогхон төслөө урагшлуулах талд алхам хийхгүй бол “Алтан гадас”-ынхан хав дарж суусаар байгаад хаврын чуулганыг өндөрлүүлж мэдэх нь байна шүү гэж...
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна