Реалити шоуны од Ким Кардашиан, реппер дуучин Кейни Уэст нар алдарт “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн билээ. Харин тэд “Vogue” сэтгүүлийн борлуулалтын рекорд эвджээ. Худалдаанд гараад 10 хонож буй тус сэтгүүл 500 мянган хувь борлогдсон гэнэ. Энэ тухай “Vogue” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Анна Винтур хэлэхдээ “ Ирэх сарын 1-ний өдөр хүртэл Ким, Кейни нарын зурагтай “Vogue” сэтгүүл 1.4 сая хувь борлогдоно гэдэгт итгэлтэй байна. Манай сэтгүүлийн маркетингийн баг уншигчдын дунд явуулсан судалгаагаар “Ким Кардашиан хуримын даашинзтай гарсан нь таалагдсан учир худалдан авлаа” гэсэн байна. Тус сэтгүүлийн хамгийн их борлуулалтай дугаар бол 2013 оны дөрөвдүгээр сарын нүүр хуудсыг чимсэн АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн зурагтай сэтгүүл юм. Энэ дугаар 15 хоногийн дотор 350 мянга хувь зарагдаж, нийтдээ 1.2 сая хувь худалдаалагдаж байжээ. Сонирхуулахад, Ким Кейни нарын хуримын ёслол энэ сарын 7-нд Парис хотноо болох юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ким, Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай нарт хуримын урилга явуулсан тухай ойрын эх сурвалж мэдээлсэн аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна