Монголын орчин цагийн хөгжмийн урлагт шинэ дуу хоолой, өнгө төрх болох “Асур” хамтлаг нь өнгөрсөн оны 8 дугаар сард үүсгэн байгуулагджээ. Дуулах хүсэл, мөрөөдөлтэй залуусыг “Нэгүн” студи нэгтгэж, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Одбаяр буюу Оки ерөнхий продюсерээр нь ажиллаж байна. Хамтлагийн нэрний тухайд, эртний санскрит хэлнээс “Асур” хэмээх үгийг авсан бөгөөд энэ нь өнгөрсөн цагт амьдралын хүчний эзэн гэсэн утгыг агуулах бөгөөд тэнгэрийн их хүчийг бэлгэдэж энэхүү нэрийг хамтлагтаа хайрлажээ. Бүрэлдэхүүний хувьд, гурвуулаа бөгөөд нэг эрэгтэй, хоёр эмэгтэй гишүүнээс бүрдэх аж. Тэд Хөгжим Бүжгийн Коллежид хөгжмийн мэргэжлээр суралцдаг бөгөөд дууны урлаг, дуулах ур зүйд ч суралцаж, бэлтгэгдэж яваа залуу уран бүтээлчид билээ. Энэ өдрүүдэд, “Асур” хамтлагийнхан анхны уран бүтээл “Анотхэр” дууны клипний танилцуулгаа цацаад байгаа юм. Энэхүү дууны үг, аяыг продюсер Оки зохиож, хөгжмийн тохируулгын ажлыг Дани улсын “Платиниум аудио” студийн Холгэр Лагэрфэлдт хэмээх уран бүтээлчээр мэргэжлийн түвшинд бүтээлгэжээ. Харин клипийг “Qуад Аниматион” студийнхэн хийж гүйцэтгэж байгаа бол “Ариана Импрэссион Трайнэр” студийнхэн хувцаслалт, дүр төрхийг нь тодорхойлж, хамтлагийн бүжиг дэглэлтийг “АЙАм4р” бүжгийн продакшн хариуцаж байгаа гэнэ. Тус дууны клип лхагва гараг буюу 4 дүгээр сарын 29-нөөс үзэгчдэд хүрэхээр болжээ. Туурвих уран бүтээлүүддээ чанарыг эрхэмлэж, тал бүрийн авьяасаа хөгжүүлж, их урлагт бэлтгэгдэж буй “Асур” хамтлагийнхан хөгжмийн ертөнцөд урт удаан хугацаанд оршин тогтнох, мэргэжлийн хамтлаг болох зорилго өвөрлөжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна